Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийн гурав луу уналаа

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийн гурав луу уналаа

NBA-ын талбайд 7 тоглолт болох байсан ч хоёр тоглолт нь коронавирусийн протколын улмаас цуцлагдаж таван тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа өнгөрсөн жилийн аваргын төлөө өрсөлдсөн Миами Хит багтай тоглож 94-96 харьцаагаар Хит хожлоо. Улмаар 13 хожил, 17 хожигдолтой болж дорнод бүсийн 10-т бичигдэж байгаа бол Лейкэрс 22 хожил, 9 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-луу уналаа.

Тус тоглолтод Кендрик Нанн 27 оноог авч багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Энтони Дэвис гэмтлийн улмаас тоглоогүй бол Дэннис Шройдэр коронавирусийн протколын улмаас 7 хоног талбайд гарахгүй болсон байна. Тус багийг Леброн Жеймс 19 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, Кайл Кузма 23 оноог авчээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*